Левандовски таван улирал дараалан 40 гоол оруулав


Коронавирусын цар тахлаас үүдэн түр завсарласан Германы Бундеслигийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдээр сэргэлээ.

Бэртлийн улмаас сүүлийн хэдэн тоглолтыг өнжсөн “Байерн”-ы 31 настай Польш довтлогч Роберт Левандовски Берлиний “Унион”-ы хаалганд пеналтигаас гоолдсон нь энэ улирлын 40 дэх гоол нь болсон юм. Тэрээр таван улирал дараалан 40 гоол оруулаад байна.

Роберт Левандовски Бундеслигт 26 гоолтойгоор шилдэг бөмбөгдөчдийн жагсаалтыг тэргүүлж байна. Үүнээс гадна тэрээр Аваргуудын лигт хамгийн их гоол оруулаад байгаа билээ.

Аргентины алдарт довтлогч Лионел Месси 10 улирал дараалан, түүний мөнхийн өрсөлдөгч Португалийн Криштиану Роналду найман улирал дараалан тус тус 40 гоол оруулж байжээ.

Б.Төгсөө

 

SHARE