Ерөнхийлөгч, экс Ерөнхийлөгч нар АН-ын нэр дэвшигчдийг хөдөлгөж эхэлжээ

Нам, эвслүүд өнөөдөр/05.16/ 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах учиртай. АН-ын Үндэсний бодлогын хорооны 15 дугаар хурал үргэлжилж, орой 20.00 цагт нэр дэвшигчдээ зарлахаар товлосон.. АН-ын нэр дэвшигчдийн хувьд өмнө нь яригдаж байснаас нэлээд өөрчлөгдөж байгаа бололтой. Учир нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын тохиролцоо явагдаж байгаа гэнэ. Тухайлбал, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Сангийн сайд асан С.Баярцогт нар бие даан нэр дэвшинэ гэж байсан ч АН-аас мандат авсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Түүнчлэн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ч АН-аас нэр дэвшиж магадгүй. Мөн Монголын Сонины холбооны ерөнхийлөгч Б.Долгион гэнэт АН-ын ҮБХ-ны гишүүн болсон зэрэг нь нам дотор экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн улс төрийн тохироо явагдаж байгааг харуулж байна. Б.Долгионы хувьд тус намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр яригдаж байгаа юм. Энэ мэтчилэн АН-д намын удирдлагууд гэхээсээ илүүтэй Ерөнхийлөгч Х.Баттулга болон экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын нөлөө их байгаа бололтой.

Эх сурвалж: songogch.mn

SHARE