ОХУ-ын тэргүүлэгч банш үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнд гэдэсний савханцар, сальмонелл илэрчээ

ОХУ-ын Чанар шалгагч “Роскачество” байгууллага тус улсын тэргүүлэгч банш үйлдвэрлэгчдийн “Белорусские”, “Бульмени”, “Ложкарев”, “Останкинские традиционные пельмени”, “Сибирская коллекция”, “Стародворье”, “Цезарь” зэрэг бүтээгдэхүүнд өвчин үүсгэгч гэдэсний савханцар, сальмонелл илэрсэн тухай “РИА Новости” агентлаг уламжилж байна.

Мөн “Ложкарев”, “Останкинские традиционные пельмени” баншны уургийн агууламж савлагаан дээр бичсэнээс хавьгүй доогуур үзүүлэлттэй нь тогтоогджээ. “Роскачество” байгууллага хэрэглэгчдийн хүсэлтээр тодорхой нэрийн бүтээгдэхүүнд чанарын шалгалт хийдэг аж.

“Роскачество” дээрх төрлийн баншнаас хордлого авахгүйн тулд 10-ааш доошгүй минут буцалгаж хэрэглэхийг зөвлөж байна.

Б.Төгсөө

SHARE