Москвад коронавирусаар дахин 68 өвчтөн нас баржээ

 

ОХУ-ын нийслэл Москва хотноо өчигдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан “COVID-19”-ийн халдвартай 68 өвчтөн нас барсан тухай “ТАСС” агентлаг уламжлав.

Өмнөх өдөр нь Москвад коронавирусын улмаас 58 хүн нас барсан билээ. Ийнхүү тус хотод коронавирусын халдвар авсан, үүнээс үүдэн амь насаа алдсан хүний тоо өссөөр байна.

ОХУ-ын бүх засаг захиргааны нэгжид “COVID-19”-ийн цар тахал тархаад буй билээ. Хамгийн сүүлд Курилийн арлуудад коронавирусын халдвар авсан хүн бүртгэгджээ. Одоогоор ОХУ коронавирусаар халдварлагсдын тоогоор (252.3 мянган хүн) дэлхийд АНУ-ын дараа хоёрт ороод байгаа юм.

Б.Төгсөө

SHARE