“YouTube” видео сувгийн ажиллагаанд глобал саатал гарчээ

Интернет дахь хамгийн том видео суваг “YouTube”-ийн ажиллагаанд глобал саатал гарсан тухай “АР” агентлаг уламжиллаа.

Тус сувгийн ажиллагаа АНУ, Их Британи, Герман, Япон зэрэг оронд хамгийн ихээр доголдсон байна. Доголдол ихэвчлэн видео үзэх явцад ажиглагдсанаас гадна зарим хэрэглэгч цахим хуудас руу нь өөрийн нэрээр нэвтэрч чадахгүй байжээ. “YouTube” гарсан доголдлыг хурдан арилгаж чадсан аж.

Үүнээс өмнө тус сувгийн ажиллагаанд өнгөрсөн гуравдугаар сард ийм өргөн цар хүрээтэй саатал ажиглагдаж байжээ.

Б.Төгсөө

SHARE