Авлигын 18.3 тэрбумын хохирлыг төлүүлжээ

Монголын “шүдний өвчин” бол авлига. Авлигатай тэмцэх ажлыг гардан хэрэгжүүлдэг байгууллага бол АТГ. Тэгвэл АТГ өнгөрсөн жилээс үйл ажиллагаандаа бодлогын тодорхой шинэчлэлүүдийг хийж ажилласан байна.
Тодруулбал, дээрх бодлогын хүрээнд авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулахад онцгой анхаарч ажиллаж байна. 2020 оны эхний 5 сарын байдлаар 18.3 тэрбум төгрөг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 49 дахин нэмэгдсэн үзүүлэлт болсон байна.

 

SHARE