Герман, Франц, Швейцар ба Австри харилцан хилээ нээхээр тохиролцжээ

 Германы Дотоод хэргийн сайд Хорст Зеехофер мэдэгдэхдээ, коронавирусын цар тахал хумигдаж эхэлсэнтэй холбогдуулан тус улс зургадугаар сарын 15-наас эхлэн хөрш зэргэлдээ Франц, Швейцар, Австритай харилцан хилээ нээн чөлөөтэй аялах явдлыг сэргээхээр тохиролцсон гэжээ.

Герман түүнчлэн энэ сарын 16-наас дээрх гурван улсын хил дээр бүрэн хяналтыг сонгон хяналтаар зөөллөх юм байна. Харин Шенгений визтэй гуравдагч орны иргэдийг нэвтрүүлэх эсэхийг зургадугаар сарын 15-ны өмнөхөн шийдвэрлэхээр болжээ.

Хорс Зеехофер нэмж хэлэхдээ, Герман Люксембургийн хил энэ сарын 16-наас нээгдэх ба Данитай харилцан хилээ нээх товын талаар Дотоод хэргийн яамдын түвшинд хэлэлцэж эхэлсэн гээд холбооны мужуудад Франц, Австри, Швейцараас орж ирэх хүмүүст хоёр долоо хоногийн карантиныг цуцлахыг уриалсан байна.

Б.Төгсөө

 

SHARE