Энэ жилийн Канны кино наадмыг цуцаллаа

Дэлхийн хамгийн нэр хүндтэй кино наадмуудын нэг болох Канны кино наадмыг энэ жил цуцалсан тухай “Variety” сэтгүүл уламжиллаа.

Тус кино наадмыг виртуал интернет горимоор ч явуулахаас зохион байгуулагчид нь татгалзсан байна. Энэ сарын 12-23-нд болох товтой байсан тус наадмыг хойшлуулахаар төлөвлөж байсан ч Франц дахь коронавирусын цар тахлын тархалт мэдэгдэхүйц саарсан ч үргэлжилсээр буйг харгалзан үзэж цуцалжээ. Кино наадмын хөтөлбөрт багтсан кинонуудыг хэрхэх тухай зохион байгуулагчид удахгүй мэдэгдэх аж.

Анх 1946 онд зохион байгуулагдсан Канны кино наадам ийнхүү анх удаа нэг жил өнжихөөр боллоо.

Б.Төгсөө

SHARE