Канье Вест: “Forbes” сэтгүүл миний хөрөнгийн хэмжээг зориудаар бууруулж тооцсон

АНУ-ын нэрт рэп дуучин Канье Вестийн хөрөнгийн хэмжээг бизнес мэдээллийн “Forbes” сэтгүүл 1.3 тэрбум ам.доллар гээд дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад оруулжээ.

Үүнээс өмнө тус сэтгүүл тэрбумтнуудын жагсаалтад түүнийг арьс өнгөөр ялгаварлан оруулдаггүй байсан тухай Канье Вест удаа дараа мэдэгдэж байсан билээ. Энэ сарын эхэнд гарсан “Forbes”-ийн шинэ жагсаалтад нэр нь мөн л ороогүйг хараад алдарт дуучин сэтгүүлийн редакц руу хөрөнгийн хэмжээг нь батлах шаадлагатай баримт бичгүүдийг илгээжээ.

Тэдгээрийг нягтлан үзээд “Forbes” сэтгүүл түүний “Adidas”-тай хамтарсан хувцасны “Yeezy” брэнд, дуу бичлэгийн “GOOD Music” лейбл, Калифорни, Вайоминг дахь үл хөдлөх хөрөнгө, эзэмшдэг хувьцаа, банкны даснууд хаь мөнгө, автомашины цуглуулга зэрэг нийлээд 1.3 тэрбум ам.долларын үнэ хүрнэ гэж үзжээ.

Гэвч дуу хөгжмийн “Grammy” шагналыг 21 удаа гардаж байсан алдарт дуучин үүнд дургүйцэн, “Forbes” сэтгүүл миний хөрөнгийн хэмжээг зориудаар бууруулж тооцсон. Надад 1.3 бус 3.3 тэрбум ам.долларын хөрөнгө бий. Энэ сэтгүүлийнхэн тоо бодож чаддаггүй бололтой” гэжээ.

 

Б.Төгсөө

SHARE