Домогт “The Rolling Stones” коронавирусын үеийн тухай сингл гаргажээ

Их Британийн домогт “The Rolling Stones” сүүлийн найман жилд анх удаа “Living in a Ghost Town” буюу “Сүнсний хотод амьдрахуй” нэртэй сингл гаргажээ.

Тус хамтлаг энэ дууг Лос Анжелес, Лондон хотуудад хөл хорионы үед бичсэн аж. Дөрвөн минут үргэлжлэх дууны видео клипт коронавирусын хөл хориогоор хүнгүй болсон Лондон, Лос Анжелес, Кейптаун, Киото, Осло, Торонто зэрэг дэлхийн хотын гудамжууд гардаг байна.

58 жилийн тэртээ байгуулагдсан “The Rolling Stones” цагтаа алдарт “The Beatles” хамтлагийн гол өрсөлдөгч гэгдэж байсан билээ.

Б.Төгсөө

SHARE