70 настай Ричард Гирийн эхнэр амаржин хүү төрүүлжээ

70 настай Холливудын алдарт жүжигчин Ричард Гирийн 37 настай эхнэр Алехандра Силва амаржин хүү төрүүлсэн тухай “The Hollywood Reporter” цахим сонинд мэдээлжээ.

Тус хос төрсөн хүүгийнхээ хамт Нью-Йоркоос холгүй орших Паунд Ридж дахь эдлэндээ коронавирусаас  сэргийлэн тусгаарлагдаад байгаа аж. Сонирхолтой нь, тус хос ердөө жил гаруйхны өмнө Александр гэх анхныхаа хүүтэй болсон билээ.

Ричард Гир өмнө нь Кэри Ловеллтэй гэр бүл байхда Хомер гэх хүүтэй болсон бөгөөд одоо Хомер 20 настай юм байна. Харин Алехандра Силва өмнөх нөхөр, бизнесмен Говинд Фридландаас долоон настай Алберт хүүтэй ажээ.

Ричард Гир, Алехандра Силва нар 2018 гэрлэн одоогийн амьдарч буй эдлэндээ нижгэр хурим хийж байжээ.

Б.Төгсөө

 

SHARE