Эрүүгийн 540 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 4 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 25 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 94 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 70 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 540 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 33 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор ажиллагаанд 498 хэрэг шалгагдаж байна.

SHARE