ISU уран гулгалтын ДАШТ-ийг цуцалжээ

ISU буюу Олон улсын тэшүүрчдийн холбооны зөвлөл өчигдөр хуралдаж коронавирусын цар тахлаас үүдэн Канадад болох байсан уран гулгалтын ДАШТ-ийг цуцалжээ. Түүнчлэн шорт трекийн ДАШТ-ийг цуцлахаар шийдвэрлэсэн байна.

Уран гулгалтын ДАШТ-ийг урьд нь зөвхөн 1961 онд цуцалж байжээ. Тэгэхэд Чехсловакийн Прагад болох ДАШТ-рүү нисч байсан АНУ-ын тамирчид Брюссель хотын ойролцоо нисэх онгоцны ослоор бүрэн бүрэлдэхүүнээрээ амь үргэдсэн нь тэмцээнийг цуцлах шалтгаан болжээ.

ISU-ийн зөвлөл уран гулгалтын дараагийн ДАШТ хаана, хэзээ болох товыг хараахан гаргаагүй аж.

Б.Төгсөө

SHARE