Гурван сансрын нисгэгчтэй “Союз МС-15” Казахстанд газарджээ

Олон улсын сансрын станцын гурван сансрын нисгэгчтэй “Союз МС-15” хөлгийн буултын аппарат Казахстаны Жезказган хотоос 147 км зайд амжилттай газардсан тухай ОХУ “Роскосмос” байгууллагын тэргүүн Дмитрий Рогозин мэдэгджээ.

Буултын аппаратаар ОХУ-ын Олег Скрипочка, АНУ-ын Эндрю Морган, Жессика Меир нар эх дэлхийдээ эргэн ирсэн байна. Харин Олон улсын сансрын станцад “Роскосмос”-ын Анатолий Иванишин, Иван Вагнер, NASA-гийн Крис Кэссиди нар үргэлжлүүлэн ажиллаж байгаа аж.

Сансрын нисгэгчдийг коронавирусын халдвараас хамгаалахын тулд буултын аппаратын газардалтыг зохион байгуулсан бүх мэргэжилтнээс коронавирусын шинжилгээ авчээ.

Б.Төгсөө

SHARE