Италийн “Prada” зэрэг моодны брэндүүд эх орондоо коронавирустэй тэмцэхэд туслаж байна

Европын орнуудаас коронавирусын цар тахал моод, тансаг хэрэглэлийн бараа бүтээгдэхүүний төв гэгддэг Италийг хамгийн ихээр ниргээд байгаа билээ.

Тэгвэл тус орны моодны алдарт брэндүүд эгзэгтэй энэ үед “Ковид-19”-тэй тэмцэхэд эх орондоо чамгүй туслах болсон байна. “Prada”-гийн тэргүүн Миучча Прада тусламжийн гараа хамгийн түрүүнд сунган Милан хотын гурван эмнэлэгт коронавирусаар өвчлөгсдөд зориулсан тусгай тоног төхөөрөмжтэй тасаг байгуулжээ. Мөн оёдлын зарим үйлдвэртээ био хамгаалалтын хувцас, маск үйлдвэрлэж эмнэлгүүдэд үнэгүй нийлүүлж эхэлсэн аж.

Италийн үнэт эдлэл, цаг үйлдвэрлэгч “Bvlgari” брэнд тус улсын халдвар судлалын институтэд коронавирусын эсрэг вакцин гаргахад шаардлагатай маш үнэтэй ЗD тоног төхөөрөмж худалдан авч өгчээ.

Моодны “Bosco di Ciliegi” брэнд ч коронавирустэй хийж буй тэмцэлд нэгдэн гурван давхар маск зохион бүтээн үйлдвэрлэлд шилжүүлэн эмнэлгүүдэд үнэгүй нийлүүлж эхэлсэн байна.

Дэлхийд алдартай моодны брэндийг үүсгэн байгуулагч Жоржио Армани, “Dolce & Gabbana” брэндүүд эмнэлэг болон вирус бүтээх шинжилгээ хийж буй лабораториудад 10 сая евро хандивлажээ. Тэгвэл хувцас үйлдвэрлэгч “United Colors of Benetton” болон “Moncler” брэндүүд Ломбардиа мужид 400 ортой эмнэлэг барих үйлсэд 20 сая евро хандивласан байна.

Б.Төгсөө

SHARE