АНУ-д өчигдөр коронавирусын улмаас 860 хүн улмаас нас баржээ

АНУ-д коронавирусын улмаас нэг хоногийн дотор анх удаа 700-аас дээш буюу 860 хүн нас барсан тухай тус улсын Жонс Хопкинсын их сургуулиас мэдээлжээ.

Жонс Хопкинсын их сургуулийн тооцоолсноор, АНУ-д дэлхийд хамгийн их буюу 188 мянган хүн “Ковид-19”-ийн халдвар авч 3873 хүн нас бараад байгаа ажээ. Тус улсад коронавирусын цар тахал оргил цэгтээ хүрч буй тухай эрдэмтэд анхааруулж байна.

Нэг хоногийн дотор коронавирусын улмаас хамгийн их буюу 969 хүн амь насаа алдсан тохиолдол гуравдугаар сарын 27-нд Италид тохиож байсан юм.

Б.Төгсөө

SHARE