Москвагийн эмнэлгийн Ерөнхий эмч коронавирусаар халдварлажээ

Москвагийн Коммунаркийн эмнэлгийн Ерөнхий эмч Денис Проценкогийн коронавирусын шинжилгээ эерэг гарсан тухай “ТАСС” агентлаг мэдээлж байна.

Денис Проценко хэлэхдээ сүүлийн нэг сар ачаалал ихтэй ажилласнаас үүдэн дархлаа нь муудсанаар ийнхүү коронавирусын халдвар авахад нөлөөлсөн гэжээ. Тэрээр ажлын өрөөндөө өөрийгөө тусгаарлан үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа аж. Коммунаркийн эмнэлэгт Москвад коронавирусаар өвчилсөн хүний дийлэнх нь хэвтэн эмчлүүлж байгаа юм.

ОХУ-д одоогоор 2337 хүн коронавирусаар өвчилж 17 хүн нас барснаас Москвад хамгийн их буюу 1613 хүн халдвар авчээ.

Б.Төгсөө

 

SHARE