Хотын дарга С.Амарсайханы попролт иргэдийн бухимдлыг төрүүлсээр байна

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэд Хотын даргын үг, үйлдэлд бухимдалтай байгаа юм байна. Учир нь тус хорооны 10 байрны оршин суугчдыг доромжилж, олон нийтэд буруу мэдээлэл түгээсэн гэж тэд үзжээ. Байрны иргэд дахин төлөвлөлтөд орох, байрны асуудлаа шийдүүлэхээр хотын даргад хандсан аж. Гэвч С.Амарсайхан дарга байрны иргэдээс зугтаж, өөрт ашигтай хувилбар буюу байрны гаднах хогны асуудлаар шоудаад явсан байна.

Хогийн цэгтэй болох, иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах орчинг бүрдүүлэх нь нийслэл хотын даргын шийдэх асуудал. Иргэдээ арчаагүй, муухайгаар нь дуудаж доромжлох биш тэдний төлөө хэрхэн ажиллаж, ямар шийдэл, гарц гаргалгаа байгааг олон нийтэд мэдээлсэн бол Баянзүрхчүүд баярлаж, дэмжих нь дамжиггүй байсан биз.

Хотын дарга С.Амарсайханы попролт иргэдийн бухимдлыг төрүүлсээр байна

Posted by News1.mn on Friday, March 27, 2020

SHARE