ОХУ олон улсын зорчигч тээврийн бүх нислэгээ зогсоолоо

Коронавирусын цар тахлаас үүдэн ОХУ өнөөдрөөс эхлэн олон улсын зорчигч тээврийн бүх нислэгийг тодорхой бус хугацаагаар зогсоож байна.

 ОХУ-д сүүлийн нэг хоногт нэмж 182 хүн коронавирусын халдвар авч нийт өвчлөгсдийн тоо 840-д хүрч, Москвад хоёр хүн нас бараад буй тухай “ТАСС” агентлаг уламжилсан билээ.

Тус улсын 56 бүс нутагт халдвар тархснаас Монголтой хил залгаа Буриадад анхны хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. ОХУ-д түүнчлэн 38 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Коронавирусын шинэ өвчлөлтөөс хамгийн их буюу 136 тохиолдол Москвад ногдож байгаа аж. Ингэснээр тус хотод коронавирусаар халдварлагсдын тоо 546-д хүрсэн байна.

Б.Төгсөө

SHARE