Жолооны эрх болон зөрчлийн оноо сэргээх заавар

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх болон зөрчлийн оноогоо сэргээлгэх зааврын тухай мэдээллийг хүргэж байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрхээ хасуулсан бол:
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас эрхээ хасуулсан этгээд төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа 6 цагийн сургалтад хамрагдсан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ.

Бүрдүүлэх материал:

Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, Эрүүл мэндийн тодорхойлолтыг http://license.police.gov.mn/media/law/a5.jpg татан авч харъяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөр бөглүүлнэ.
Эрх сэргээгдсэн тохиолдолд ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхим болон Дүнжингарав, Драгон төвд байрлах “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д очиж жолооны үнэмлэх захиална.
Жолооны үнэмлэхний мөнгө 12,500 төгрөг тушаасан баримт.
/Дансны дугаар: 100900012520, Хүлээн авагч банк – Төрийн сан, Хүлээн авагч байгууллага – ЦЕГ-ын жолооны үнэмлэх орлого, Гүйлгээний утга – овог, нэр, регистрийн дугаар/

Зөрчлийн оноо дууссан бол:
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос бусад байдлаар жолоодох эрхээ хасуулсан этгээд төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа 2 цагийн сургалтад хамрагдсан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ.

Бүрдүүлэх материал:

Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа
Төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа зохион байгуулж буй сургалтын хуваарь, хаяг:

Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба

SHARE