БНХАУ-ын Хубэй мужид маргаашнаас хөл хорих дэглэмийг цуцлана

Коронавирус анх илэрсэн БНХАУ-ын Хубэй мужид хөл хорих дэглэмийг маргаашнаас эхлэн цуцлах болсон тухай тус улсын Эрүүл мэндийн хэрэг эрхэлсэн хорооноос мэдэгджээ.

Хубэй мужид сүүлийн өдрүүдэд коронавирусаар нэмж өвчилсөн, нас барсан тохиолдол гараагүй нь ийнхүү хорио цээрийг цуцлах шалтгаан болсон байна. Тус мужид түүнчлэн коронавирусаас эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо үлэмж нэмэгджээ.

Харин тус мужийн төв Вухан хотод хөл хорих дэглэмийг ирэх дөрөвдүгээр сарын 8 хүртэл үргэлжлүүлэн мөрдөх юм байна.

Б.Төгсөө

SHARE