“Nissan” Испани дахь үйлдвэрээ хааж гурван мянган ажилтнаа түр халжээ

Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan Motor” компани Испанийн Барселон хот дахь үйлдвэрээ хааж гурван мянган ажилтнаа тур халсан тухай “Nikkei” сонинд бичжээ.

Ийм арга хэмжээ авахад хүрсэн нь Испанид коронавирусын цар тахал хүрээгээ тэлж хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарласан, түүнчлэн эд ангийн нийлүүлэлт доголдсонтой холбоотой юм байна.

Жилд 200 мянган автомашин гаргадаг тус үйлдвэр хэзээнээс  үйл ажиллагаагаа сэргээх нь тодорхойгүй ажээ. Одоогоор Испанид коронавирусаар 25 мянган хүн өвчилж, 1.3 мянган хүн нас барсан бөгөөд онц байдал зарлаж хөл хориод байгаа юм.

Үүнээс өмнө “Nissan” коронавирусын цар тахлаас үүдэн АНУ дахь тав, Их Британи дахь нэг үйлдвэрээ тус тус хаасан билээ.

Б.Төгсөө

SHARE