АНУ коронавирусаар халдварлагсдын тоогоор дэлхийд гуравт орлоо

АНУ коронавирусаар халдварлагсдын тоогоор дэлхийд гуравт орсон тухай тус улсын Жонс Хопкинсийн их сургууль мэдээлж байна. 

Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр, одоогийн байдлаар БНХАУ-д 81 321 хүн коронавирусын халдвар авчээ. Үүнээс 3260 хүн нас барж, 71 862 хүн эдгэрчээ. Италид 53 578 хүн халдварласнаас 4825 нь нас барж, 6072 нь эдгэрчээ. Тэгвэл АНУ-д коронавирусаар 25 493 хүн өвдөж, 307 хүн амь насаа алдан 171 хүн эдгэрээд байгаа аж.

АНУ-ын дараа коронавирусаар халдварлагсдын тоогоор Испани (25,3 мянган хүн), Герман (22,2 мянган хүн), Иран (20,6 мянган хүн) тус тус жагсч байна.

Жонс Хопкинсийн их сургууллийн тооцоолсноор, дэлхий даяар 304,5 мянган хүн коронавирусын халдвар авч, 13 мянга шахам хүн нас барж, 91,6 мянган хүн эдгэрчээ.

Б.Төгсөө

 

SHARE