АНУ-ын Конгрессийн хоёр гишүүн коронавирусаар халдварлажээ

 

АНУ-ын Конгрессийн хоёр гишүүн, Флорид мужаас сонгогдсон Бүгд найрамдах намын Марио Диас-Баларт, Юта мужаас сонгогдсон Ардчилсан намын Бенжамин Макадамс нар коронавирусаар халдварласан тухай “АР” агентлаг мэдээлж байна.

Марио Диас-Балартын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэхдээ, “Конгрессийн гишүүн Диас-Баларт өнгөрсөн бямба гаригт халуурч, толгой нь өвдөж эхэлсэн. Ноён Диас-Баларт тэр даруй эмч нарт хандаж шинжилгээ хийлгэсэн юм. Хэсэг хугацааны дараа COVID-19-ийн шинжилгээ нь эерэг дүнтэй гарсныг албан ёсоор мэдэгдсэн билээ. Одоо түүний биеийн байдал хэвийн байна” гэжээ.

Бенжамин Макадамс мэдээлэл хийхдээ, “Өнгөрсөн бямба гаригийн үдэш Вашингтоноос гэртээ харихад ханиадны бага зэрэг шинж тэмдэг илэрсэн юм. Миний эмч мягмар гаригт COVID-19-ийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн бөгөөд шинжилгээний дүн эерэг гарлаа” гэсэн байна.

АНУ-д коронавирусаар 7.7 мянган хүн өвчилж, 118 хүн нас бараад байгаа ажээ.

Б.Төгсөө

 

SHARE