ОУОХ: Токиогийн олимпийн наадам хугацаандаа болно

Олон улсын олимпийн хороо (ОУОХ) зуны спортын холбоодтой зөвлөлдсөний эцэст Токиогийн олимпийн наадмыг төлөвлөсөн хугацаанд буюу долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9 хүртэл зохион явуулна гэж мэдэгджээ.

Коронавирусын цар тахлын улмаас Олимпийн наадамд оролцох эрх олгох олон тэмцээн цуцлагдаж буй ч наадам эхэлтэл хангалттай хугацаа үлдсэнийг тэмдэглээд Олимпийн наадам нь хүн төрөлхтөн коронавирусыг дарсан ялалтын бэлгэ тэмдэг болж болохыг онцолсон байна.

Олимпийн наадамд оролцох тамирчдын 57 хувийг шалгаруулсан бөгөөд үлдсэн тамирчдыг тодруулахад ОУОХ зуны спортын холбоод, үндэсний олимпийн хороодтой нягт хамтран ажиллах ажээ.

ОУОХ-ны мэдэгдэлд, “ОУОХ Токиод олимпийн наадмыг хугацаанд нь явуулахыг эрмэлзсэн хэвээр бөгөөд наадам болоход дөрвөн сар үлдээд буй өнөө үед ямар нэг радикал шийдвэр гаргахаас түдгэлзэж байна. ОУОХ бүх тамирчдыг боломж бололцоогоо ашиглан олимпийн наадамд үргэлжлүүлэн бэлдэхийг уриалж байна. Бид тамирчдыг үндэсний олимпийн хороодоор дамжуулан дэмжих болно” гэжээ.

Б.Төгсөө   

SHARE