Москвагийн их сургуулийн эрдэмтэд коронавирусын эсрэг вакцин бүтээхэд бэлэн гэж мэдэгдэв

ОХУ-ын Москвагийн их сургуулийн Биологийн факультетийн декан, академич Михаил Кирпичников тус их сургуулийн эрдэмтэд гурван сарын дотор коронавирусын эсрэг вакцин бүтээхэд бэлэн гэж “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

Боловсруулж буй шинэ вакциныг хүний биед аюулгүй тамхины мозаикийн үндсэн дээр хямд зардлаар бүтээх боломжтой ч хангалттай санхүүжилт, захиалга хэрэгтэй ажээ. Хүний дархлааны систем шинэ вакцины ачаар коронавирустай тэмцэх чадвартай болох юм байна.

Шинэ вакцин коронавирусаас гадна өмнө нь гарч байсан SARS ба MERS вирусуудтай амжилттай тэмцэх онцлогтой гэнэ. Коронавирус дэлхийн 165 оронд тархаж, 190 гаруй мянган хүн өвчлөн 7,2 мянган хүн нас бараад байгаа билээ.

Б.Төгсөө

SHARE