21 настай дасгалжуулагч залуу коронавирусийн халдвараар нас барлаа

Испанийн сонирхогчдын “Атлетико Портада Альта” багийн дасгалжуулагч Франсиско Гарсиа коронавирусийн халдварын улмаас нас барлаа. Тэрбээр цусны өвчтэй байсан тул цар тахал эрүүл мэндэд нь маш хүчтэй нөлөөлж, 21-хэн насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

“Манай клубт бараг дөрвөн жил ажиллалаа. Багийнхаа хүүхдүүдийг өөрийн юм шиг л хайрладаг залуу юмсан. Хөлбөмбөгт дуртай гэж. Одоо хүртэл би түүнийг нас барсан гэдэгт итгэж чадахгүй нь” хэмээн тус клубын ерөнхийлөгч Хосе Буэно мэдэгджээ.

Франсиско Гарсиа халдвар авснаа хэдхэн хоногийн өмнө мэдэж, эрчимтэй эмчилгээ хийлгэж эхэлсэн ч Малагагийн эмнэлэгт амьсгал хураажээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE