Нефтийн эрэлт хэрэгцээ түүхэнд байгаагүйгээр буурч болзошгүй

Нефтийн эрэлт хэрэгцээ энэ онд коронавирусын цар тахлын улмаас түүхэнд байгаагүйгээр буурч болзошгүй тухай бизнес мэдээллийн “Bloomberg” агентлаг нэр хүнд бүхий шинжээчдийн дунд явуулсан санал асуулгыг үндэслэн анхааруулсан байна.

Тус агентлаг, “Аялж зорчихыг хязгаарлах, гэрээсээ ажлаа хийх зэрэг коронавирусын тахлын эсрэг авч буй олон арга хэмжээ шатахууны эрэлт хэрэгцээ улам бүр буурахад хүргэж байна. Коронавирусын тахал тэлэх тусам, түүний эсрэг авах арга хэмжээнүүд чангарах тусам нефтийн эрэлт унасаар байх болно” гэж дүгнэжээ.

Зарим шинжээчийн үзэж буйгаар, энэ онд нефтийн хэрэглээний бууралт 2009 оны даяар санхүүгийн хямралаас хоногт нэг сая баррель, тэр ч бүү хэл 1980 оны дэлхийн хоёр дахь нефтийн хямралаас хоногт 2.65 сая баррелиэр тус тус их байх магадлалтай аж. Үүнээс үүдэн нэг баррель нефтийн үнэ 1999 оноос хойш анх удаа ам.доллараар нэг оронтой тоонд хүрч болох гэнэ.

Б.Төгсөө

SHARE