Фабрегас пенальти алдчихаад Кабальерод Range Rover авч өгчээ

“Монако”-гийн хагас хамгаалагч, дэлхийн аварга Франсеск Фабрегас хэдэн жилийн өмнө “Челси”-гийн анд Вилли Кабальерод ам гарч пенальти цохиод мөрийгөө алдсан тухайгаа ярьжээ.

“Олон жилийн турш би бэлтгэлийн дараа үлдэж, пенальтийн бэлтгэл хийдэг зуршилтай байлаа. Пенальти огт алддаггүй болохоор өөртөө итгэлтэй гэж жигтэйхэн. Хэт их бардах хүнийг хөөддөг юм билээ. Ингээд цээж ханхалзуулж явсан тэр үедээ Вилли Кабальерод ам гарчихсан юм. “Хэрвээ миний пенальтийг хааж чадах юм бол чамд Range Rover өгье” гэж би онгирсон.

Харамсалтай нь тэр цохилтыг Кабальеро хаачихдаг юм. Саяхан л дэлхийн хамгийн бардам, өөртөө итгэлтэй эр байсан бол тэр дорхноо дэлхийн хамгийн мулгуу хүн болж хувирах минь тэр. Ядаж байхад багийнхны яг нүдний өмнө шүү. Залуус намайг шоолж, одоо амласнаа өгөөрэй гэж шаардлаа.

Ингээд би хуучин машины сэгээр дүүрсэн газар очиж тэндээс эвдэрчихсэн нэг Range Rover-ийг 950 паундаар худалдан авсан юм. Маргааш нь тэрийгээ бэлтгэлийн баазын үүдэнд авчирч билээ. Тэгээд юу болсныг бичлэгээс харж болно.

Үүнээс би цаашид хэзээ ч ямар ч үнэтэй байлаа гэсэн мөрий битгий тавьж бай гэсэн сургамж авсан” хэмээн Фабрегас өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE