Огбонна: Хэн нэгэн үхэж байж зогсоох гэсэн юм уу, Английн үнэн царай энэ

“Вест Хэм”-ийн 31 настай итали хамгаалагч Анжело Огбонна Английн Хөлбөмбөгийн Холбоо, Премьер лигийн удирдлагыг эрс шүүмжиллээ.

“Арсенал”-ын Микел Артета, “Челси”-гийн Каллум Хадсон-Одои нар коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, тусгаарлагдсанаас хэдэн хоногийн дараагаар лигүүдийн тоглолтуудыг зогсоох шийдвэр гаргасан явдлыг Огбонна шүүмжилжээ.

“Ийм юм байж болохгүй ээ. “Арсенал”-тай бид тоглосон. Үүнээс өмнө тэд “Олимпиакос”-той тоглосон. Гэтэл Грекийн багийн эзэн нь халдвар авчихсан байж таарсан. Хэн нэгэн үхэж байж л тэмцээнийг зогсоох ёстой юм уу гэсэн бодол эрхгүй төрж байна. Тухайн цаг үед нь зогсоочихсон бол өдийд ийм байдалд хүрэхгүй шүү дээ.

Энэ бол зөвхөн хөлбөмбөгийн асуудал биш. Энэ бол Английн байгаа нүүр царай, мөн чанар. Тэдний одоогийн байгаа байдал хүртэл секундын дотор л халдвар авчих боломжтой гэдгийг ухамсарлаагүй л явааг нь илтгэнэ” хэмээн Огбонна өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE