Том Хэнкс эхнэрийн хамт коронавирусийн халдвар авчээ

“Оскар”-ын шагналт, 63 настай жүжигчин Том Хэнкс коронавирусийн халдвар авчээ. Тэрбээр олон нийтийн сүлжээн дэх хуудастаа энэ талаар мэдээлсэн байна.

“Сайн уу, найзууд аа. Рита бид хоёр Австралид байна. Бид хоёр ядарч, бага зэрэг ханиад хүрч, бие хаа өвдөж эхэлсэн юм. Ритагийн бие үе үе жихүүдэс даагаад байлаа. Ингээд бид хоёр коронавирусийн шинжилгээ өгөх нь зөв гэж шийдсэн юм. Шинжилгээний хариу эерэг гарчээ” хэмээн Том Хэнкс бичжээ.

Том Хэнкс эхнэрийн хамт тусгаарлагдаж, эмчилгээ хийлгэж эхэлсэн байна.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE