Назарбаевын охин болон зээ хүүгийн хөрөнгийг битүүмжилжээ

Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын охин, тус улсын парламентийн дарга Дарига Назарбаева болон түүний том хүү Нурали Алиевын Их Британийн нийслэл Лондон дахь үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ. Лондонд тэд ойролцоогоор 100 сая ам.долларын үл хөдлөх хөрөнгөтэй юм байна.

Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол Антилийн арал, Панамын арал дахь офшор бүсэд үл хөдлөх хөрөнгөө байршуулсан байжээ.

2019 оны хавар Назарбаевын өмчийг битүүмжлэхийг Их Британийн хууль хүчний байгууллагаас хүсэлт гаргасныг ийнхүү сая гүйцэлдүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

 

 

SHARE