Франц иргэнтэй хамт онгоцоор ирсэн хүмүүс халдвар аваагүй нь тогтоогджээ

Монголд коронавирусийн анхны халдвар авсан хүн нь Францын иргэн болсон. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлах Монгол-Францын Засгийн газрын хамтарсан “Бадрах Энержи” компанийн төслийн менежер 57 настай энэ иргэнтэй Оросын Москва хотоос Улаанбаатар руу онгоцоор хамт ирсэн 120 гаруй зорчигч бүрээс сорьц аван шинжилгээнд оруулсан байна.

Тэгвэл шинжилгээний хариу иржээ. Шинжилгээний бүх хариу сөрөг буюу коронавирусийн халдвар аваагүй гэж гарсан байна.

Шинжилгээний хариу гуравдугаар сарын 10-ны 00:00 цагийн орчимд гарсан ажээ. Гэлээ ч тэдгээр иргэдийг журмын дагуу 14 хоног тусгаарлаж, ажиглалтал байлгахаар болсон байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE