Жокер, Руни Мара нар цөөн зочинтой ч зардал өндөртэй хурим хийнэ

Саяхан Жокерийн дүрээр “Оскар” гардсан жүжигчин Хоакин Феникс хуримаа хийх газар хайж буй гэнэ. Тэрбээр ноднин л 34 настай жүжигчин бүсгүй Руни Маратай сүй тавьсан ч өдий болтол хуримынхаа товыг тогтоогүй юм.

Гэлээ ч тэдний хуримын сураг дуулдаж эхэлжээ. Тэд хуримаа гэр бүл, ойр дотныхныхоо хүрээлэлд буюу ердөө 50 зочинтойгоор хийхээр тогтсон байна. Холливүдийн цуутай оддын хувьд ийм цомхон хурим нүдний гэм.

Гэхдээ цөөн зочинтой ч гэсэн тэдний хуримын зардал өндөр гарах ажээ. Ойролцоогоор хоёр сая ам.долларыг хуримдаа зарцуулахаар төсөвлөсөн тухай хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Жокер Мара хоёрын Калифорнидоо хурим хийчихээр хүн сийрэг, ая тухтай газар хайж буй сурагтай.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE