Брэдли Купер “Bee Gees” хамтлагийн гоцлол дуучны дүрд тоглоно

Холливудын од Брэдли Купер Австралийн алдарт “Bee Gees” хамтлагийн гоцлол дуучин Барри Жиббийн дүрд тоглох болсон тухай “The Hollywood Reporter” сонинд мэдээлжээ.

Киноны продюсерээр Стивен Спилберг, найруулагчаар “Оскар”-ын шагналт Грэм Кинг нар ажиллах ба кино зохиолыг Энтони Маккартен бичсэн аж.

Шинэ кинонд ах, дүү Барри, Морис, Энди Жибб амжилтад хүрсэн замналын тухай өгүүлэх юм байна. “Bee Gees” хамтлагийг үүсгэн байгуулсан ах, дүү гурав дэлхийн хөгжмийн түүхэнд хамгийн ихээр борлогдсон саундтрек-цомог “Saturday Night Fever”-ийг хамтран бичсэн билээ.

Б.Төгсөө

SHARE