Адель багын найзынхаа хурим дээр бэсрэг концерт тогложээ

Английн поп дуучин Адель 2017 онд Лондоны “Вэмбли” цэнгэлдэх хүрээлэнд концерт тоглосноос хойш үзэгчдийн өмнө дуулалгүй өдий хүрсэн билээ.

Сүүлийн гурван жилд тэрээр үе үе найз нөхдийнхөө үдэшлэгт л хааяа ая дууныхаа дээжээс өргөсөөс иржээ. Өнгөрсөн ням гаригт тэрээр багынхаа найз Лора Докриллыг сүйт залуу Хюго Вайттай гэрлэх ёслолын үеэр бэсрэг концерт тогложээ.

ТэрээрRolling In The Deep” зэрэг алдарт дуунуудаасаа гадна “Spice Girls” хамтлагийн “Spice Up Your Life” дууг дуулж хуримд уригдагсдын сонорыг мялаан хөгжөөсөн байна. Өдгөө 31 настай дуучин бүсгүй эрс туран гоолиг биетэй болсныг цугларагсад гайхан шагширсан гэнэ. Адель сүүлийн жилүүдэд спортоор идэвхтэй хичээллэн 45 кг илүүдэл жингээсээ салж чаджээ.

Б.Төгсөө

SHARE