Хятадад өчигдөр “Covid-19” коронавирусаар 105 хүн нас баржээ

БНХАУ-д өчигдөр “Covid-19” коронавирусаар нэмж 105 хүн нас барж, нийт нас барагсдын тоо 1770-д хүрсэн тухай тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн улсын хорооноос мэдээлжээ. Коронавирусаар нас баралтын үзүүлэлт нэг өдрийн дотор 2.43-аас 2.5 хувь хүртэл өссөн аж.

Коронавирусаар халдварлагчдын тоо 70.5 мянгад хүрсэн байна. Харин 9419 хүн бүрэн эдгэрч эмнэлгийн хяналтаас гарчээ.

Тус халдварт өвчний голомт болох Хубей мужид хамгийн их буюу 58.1 мянган хүн халдвар авч, 1696 хүн нас барж, 6639 хүн эдгэрчээ. Бээжинд 381 хүн өвчилснөөс 114 нь эдгэрч, дөрвөн хүн нас барсан байна.

Одоогоор “Covid-19” коронавирус Хятадаас гадна 25 оронд тархаж, Хонгконг, Филиппин, Япон, Францад хүний аминд хүрээд байгаа билээ.

Б.Төгсөө

SHARE