Интернет дахь хамгийн алдартай видео суваг “YouTube” 25 нас хүрчээ

Интернет дахь хамгийн алдартай видео суваг болох “YouTube” 25 нас хүрчээ.

Тус сувгийг 2005 оны хоёрдугаар сарын 14-нд онлайн төлбөр тооцоо гүйцэтгэгч “PayPal” компанийн ажилтан Чад Херли, Стив Чен, Жавед Карим нар хамтран үүсгэсэн аж. Тэд дэлхий даяар асар хүрдан түгэх болсон видео сувгаа 2006 оны аравдугаар сард “Google” корпорацид 1.65 тэрбум ам.доллараар худалдан бизнесийн ертөнцөд дуулиан тарьж байв.

“YouTube”-ийн эхний жилд Бразилийн хөлбөмбөгийн алдарт довтлогч Роналдиньогийн бэлтгэл хийж буй видеог хамгийн олон хүн үзэж сонирхжээ. 2005 оны тэрхүү видео дээр Роналдиньо бөмбөгөөр чадварлаг жонглёр хийн хаалганы шонг дөрвөн удаа онон бөмбөгийг өөр рүүгээ ойлгоод нэг ч удаа газар унагаагүй аж.

Дараа жил нь АНУ-ын Охайо мужийн бүжигчин Жадсон Лайплигийн “Бүжгийн хувьслын түүх” нэртэй зургаан минутын клип хамгийн ихээр алдаршжээ. Жадсон Лайпли ХХ зууны алдартай бүжгүүдийн үндсэн хөдөлгөөнийг үзүүлсэн ба клипийг нь наймхан сарын дотор 70 сая гаруй удаа нээж үзэж байжээ.

“YouTube” сувагт тэрбумаас илүү удаа үзсэн анхны видеогоор Өмнөд Солонгосын дуучин PSY-ийн “Gangnnam Style” клип тодорч байсан түүхтэй.

Б.Төгсөө

SHARE