Моуриньо: “Сити”-гийн аварга болсныг хүчингүй болговол аман хүзүүнд орсон баг…

Английн “Манчестер Сити” санхүүгийн шударга өрсөлдөөний зарчим /фэйр-плей/-ыг ноцтой зөрчсөн тул Европын цомын тэмцээнд оролцох эрхээ хоёр жилээр хасуулсан. Энэ бол Европын Хөлбөмбөгийн Холбооноос оноосон шийтгэл. Харин одоо Английн Хөлбөмбөгийн Холбоо шийтгэл ногдуулах ёстой юм. Үүнд 2014 болон 2018 оны аваргын алдрыг нь хурааж, аман хүзүүнд орсон “Ливерпүүл”, “Манчестер Юнайтед”-д олгох тухай яриа гараад эхэлсэн билээ. Тэгвэл “Юнайтед”-ыг хоёрдугаар байрт хүргэсэн эдүгээ “Тоттенхэм”-ийг удирдаж буй Жозе Моуриньо ийн ярьжээ.

“ОУХХ болон ЕХХ-ны шийдвэрийг би шинжилж, судлаагүй. Үүнд нэг ч хором зарцуулаагүй. Гэхдээ энэ талаар анхаарч харвал нэг л асуудал сонин байгаа юм. “Манчестер Сити”-гийн аварга болсныг хүчингүй болговол 2018 онд аман хүзүүдсэн багт аваргын алдрыг өгөх үү?

Энэ л сонин байна. Элдэв наргиаг хойш тавиад одоо үйл явдлын өрнөлийг хамт харцгаая. Тавдугаар байрт орвол Аваргуудын лигт орж болох нь дээ гэж би одоогоор бодоогүй байна. Бид аль болох сайн л тоглох ёстой” хэмээн Моуриньо өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE