Хятадад коронавирусаар нас барагсдын тоо 1488-д хүрэв

Хятадад “COVID-19” коронавирусаар 1488 хүн нас барж, 63918 хүн халдварлаж, 6982 хүн эдгэрсэн тухай “Global Times” сонин мэдээлжээ.

Өчигдрийн дотор коронавирусаар 121 нас барж, 4118 халдвар авч, 1080 хүн эдгэрсэн байна.

Өвчний голомт Хубэй мужид коронавирусаар халдварласан хүний тоо 51986-д хүрч, 116 нэмж нас баржээ. Харин бүрэн эдгэрсэн 690 хүн эмнэлгээс гарсан аж. Тус мужийн удирдлагыг өчигдөр бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан билээ.

Б.Төгсөө

SHARE