“COVID-19” коронавирус дэлхийн хүн амын 30 хувьд халдварлаж болзошгүйг анхааруулав 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээч, АНУ-ын Флоридагийн их сургуулийн дэргэдэх халдварт өвчний статистикийн төвийн удирдагч Айра Лонжини “COVID-19” коронавирус дэлхийн хүн амын дор хаяж 30 хувьд халдварлаж болзошгүйг анхааруулсан тухай “Bloomberg” агентлаг уламжиллаа.

Айра Лонжини хэлэхдээ, “COVID-19” коронавирус Хятадаас хальсан тул карантин тогтоох нь өвчний тархалтыг удаашруулахаас биш зогсоож чадахгүй гэжээ. Түүний хэлснээр тархалтын хурдыг хоёр дахин буурууллаа ч нэг өвчлөгч коронавирусыг хоёроос гурван хүнд халдааж буй нь дэлхийн хүн амын дор хаяж 30 хувь энэ өвчинд нэрвэгдэх аюултай ажээ.

Тэрээр, “Коронавирусын хүнээс хүнд дамжих чадамж өөрчлөгдөхгүй л бол ажиглах, тогтоон барих тактик мэдэгдэхүйц үр дүнд хүрэхгүй. Карантин, тусгаарлалт коронавирусын тархалтыг зогсоож чадахгүй” гэжээ.

Б.Төгсөө

SHARE