Анна Курникова, Энрике Иглесиас нар гурван хүүхэдтэй болжээ

Оросын шилдэг теннисчин байсан Анна Курникова, Испанийн нэрт поп дуучин Энрике Иглесиас нар гурван хүүхэдтэй болсон тухай “The Daily Mail” сонин мэдээлжээ.

Тус сонины сэтгүүлч алдарт хос гуравдахь хүүхдээ өлгийдөн авсан тухай Энрике Иглесиасын дүү Хулиогоос мэдсэн аж. Гэхдээ Хулио хүүхдийн хүйсийг хэлээгүй гэнэ.

Анна Курникова өмнө нь 2017 оны арванхоёрдугаар сарын 16-нд амаржин ихэр хүү, охин төрүүлсэн билээ. Тэрээр Энрике Иглесиастай 2001 онд “Escape” дууны клипийг авч байхад нь анх танилцсан гэдэг.

Өдгөө 36 настай Анна Курникова 2003 онд бэртлийн улмаас зодог тайлсан бөгөөд Теннисийн алдрын танхимд нэрээ мөнхөлсөн билээ.

Б.Төгсөө

SHARE