Хятадад коронавирусаар нас барагсдын тоо мянгаас давлаа

БНХАУ-д өчигдрийн дотор “2019-nCoV” коронавирусаар 108 хүн амь насаа алдан нийт нас барагсдын тоо 1016-д хүрсэн тухай тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн улсын хорооноос мэдээлж байна.

Тус улсад нийт өвчлөгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, одоогийн байдлаар 42.6 мянгад хүрчээ. Харин халдвар дэгдсэнээс хойш 3996 бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан аж.

Эх газрын БНХАУ-аас гадна Хонгконгт коронавирусаар халдварласан 42 хүн илэрснээс нэг нь нас баржээ. Түүнчлэн Тайваньд 18, Макаод 10 хүн халдвар авсан нь тогтоогдоод байна.

Б.Төгсөө

SHARE