Хятадад коронавирусаар 908 хүн нас бараад байна

БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал хариуцсан улсын хорооноос мэдээлснээр, тус улсад хатгаа өдөөгч коронавирусаар халдварласан хүмүүсийн тоо өчигдрийн дотор 3062-оор нэмэгдэн 40 мянгад хүрч, 97 хүн нэмж нас баран нийт нас барагсдын тоо 908 болжээ.

Үүнээс гадна Хонгконг, Макао, Тайваньд 64 хүн нэмж халдварласан нь тогтоогдсон байна.

Коронавирус анх түгсэн БНХАУ-ын Хубэй мужид хамгийн их буюу 871 хүн амь насаа алдаад байгаа юм. Зөвхөн өчигдрийн дотор тус мужид 2.6 гаруй мянган хүн халдвар авч эмнэлэгт хэвтжээ. Харин бүрэн эдгэрэгсдийн тоо гурван мянгад хүрсэн байна.

Б.Төгсөө

SHARE