Индиана Жонсын тухай тав дахь кинонд 77 настай Харрисон Форд тоглоно

“Lucasfilm” кино компанийн захирал Кэтлин Кеннеди “ВВС” агентлагт ярилцлага өгөхдөө, 2021 оны долдугаар сарын 9-нд дэлгэцнээ гарах Индиана Жонсын тухай тав дахь кинонд 77 настай Харрисон Форд тоглоно гэжээ.

Кэтлин Кеннеди ярихдаа, “Бид “Индиана Жонс”-ын үргэлжлэл болох тав дахь кинонд Харрисон Фордыг тоглуулахаар шийдсэн. Бид шинэ киноны зохиол дээр шаргуу ажиллаж байна. Кино зохиол бэлэн болонгуут зураг авалтаа эхлүүлнэ” гэсэн байна.

Харрисон Форд 1981 онд “Индиана Жонс: Алдагдсан хөлгийн эрэлд” кинонд тоглосноосоо хойш тус киноны дөрвөн үргэлжлэлд мөн гол дүр бүтээсэн билээ.

Б.Төгсөө

SHARE