Памела Андерсон тав дахиа гэрлээд 12 хоногийн дараа салжээ

Нэгэн цагт секс-бэлэг тэмдэг хэмээх тодотголыг зүүж явсан эдүгээ 52 настай Памела Андерсон тав дахиа гэрлэсэн ч ердөө 12 хоногийн дараагаар салжээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 21-нд Памела Андерсон кинопродюсер Жон Питерстэй гэрлэсэн тухай мэдээ түгсэн юм.

35 жилийн турш харж, хайрлаж явсан эмэгтэйтэйгээ гэрлэх боломжийг Жон Питерс алдахыг хүсээгүй аж. “Сайхан бүсгүй гэвэл хаа сайгүй л бий. Гэвч би 35 жилийн турш ганцхан Памелатай л хамт байхыг хүссээр өдийг хүрсэн хүн. Түүнийг харахаараа би галзуурах шиг болдог. Гэхдээ сайн утгаараа шүү…” гэж Жон Питерс өгүүлж байлаа.

Памела өмнө нь дөрвөн удаа гэрлэсэн бол Питерс ч мөн адил. Гэвч тэдний гэрлэлт ердөө 12 хоногийн настай байж.

“Бид хоёрыг дэмжиж байсан хүн бүрт талархая. Харин одоо биднийг дахин ойлгоно гэж найдаж байна. Амьдралаас хэн нь юу хүсч буйгаа мэдэхийн тулд бид хоёр тусдаа амьдрах нь зөв гэж үзлээ. Амьдрал бол аялал, харин хайр бол үйл явц юм” хэмээн Памела Андерсон мэдэгдсэн байна.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE