Коронавирусаар өвчилсөн эмэгтэй эрүүл хүүхэд төрүүлжээ

БНХАУ-ын Харбин хотын эмнэлэгт коронавирусаар өвчилсөн эмэгтэй эрүүл охин төрүүлсэн тухай “Шинхуа” агентлаг мэдээлжээ.

Жирэмслээд 38 долоо хоног болсон эмэгтэйгийн биеийн байдал хурдацтай муудаж байсан тул эмч нар кесаревийн хагалгаа хийж 3.05 кг жинтэй охиныг эх барьж авсан байна. Төрсөн хүүхдийг карантинд байрлуулж хоёр удаа коронавирусын шинжилгээ хийхэд вирусаар өвчлөөгүй, эрүүл болох нь тогтоогджээ.

Одоогийн байдлаар эх, охин хоёрын биеийн байдал тогтвортой, хэвийн байгаа аж.

Б.Төгсөө

SHARE