Лондонд террорист халдлага үйлдэгч шоронгоос суллагдсан этгээд байжээ

Их Британийн нийслэл Лондон хотын Стретем дүүргийн гудамжинд өчигдөр террорист халдлага үйлдэн хоёр хүнийг хутгаар шархдуулсан этгээд радикал исламизмын үзлийг дэлгэрүүлсэн хэргээр шоронд хоригдож суллагдаад удаагүй 20 настай Судеш Амман гэгч байсан тухай “ВВС” агентлаг уламжиллаа.

Цагдаа нар Судеш Амманыг нууцаар даган тагнаж байсан ба хүмүүс рүү дайрангуут амь насыг нь буудан хороожээ. Террорист этгээд 40 настай эрэгтэй, 50 настай эмэгтэйг хөнгөн шархдуулж амжсан ба тэд нарт эмнэлгийн тусламж үзүүлээд явуулсан байна.

Харин буудлагын үед дэлгүүрийн хагарсан цонхны хэлтэрхийд шархдсан 20 орчим насны эмэгтэй эмнэлгийн хяналтад хэвээр байгаа аж.

Б.Төгсөө

SHARE