Коронавирус хоёрдугаар сарын дундуур дэгдэлтийн оргил үедээ хүрнэ

 

БНХАУ-ын төр засгаас коронавирусын дэгдэлтийн оргил үе ба бууралтыг хэрхэн таамаглал буй талаар мэдэгдэл хийжээ. Тэдний үзэж буйгаар бол хоёрдугаар сарын дундуур коронавирусын дэгдэлт оргил үедээ хүрч, харин гуравдугаар сарын сүүлч гэхэд бүрэн арилах юм байна.

2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд БНХАУ-ын төр засгаас Ухань хотноо коронавирус дэгдсэн тухай тухай зарласан юм. Одоогоор 170 хүн тус вирусын улмаас амь үрэгдээд байгаа юм.

Сүүлийн үеийн мэдээгээр урд хөршийн бүх мужид коронавирус хүрсэн байна. Түвдэд коронавирусын халдвар авсан хүн байхгүй тухай мэдээ өмнө нь цацагдсан ч өчигдөр халдварын улмаас хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE