Рианна рэп дуучин A$AP Rocky-той болзох болжээ

31 настай алдарт поп дуучин Рианна Саудын Арабын тэрбумтан Хассан Жамилээс салаад удаагүй ч нас чацуу рэп дуучин A$AP Rocky-той болзох болсон тухай “The Sun” сонинд бичжээ.

Тус хос энэ сарын 17-нд Нью Йорк дахь буяны концертод хамт ирсэн ба үүнээс хойш хэд хэдэн удаа болзжээ. Рианнатай ойр дотно харилцаатай нэг найз нь түүнийг рэп дуучинтай үерхэх болсныг нотолсон ба аль аль нь харилцаагаа гүнзгийрүүлэх талаар бодохгүй байгаа гэж “The Sun” сонины сурвалжлагчид ярьжээ.

Рианна тэрбумтан Хассан Жамилээс юунаас болж салах болсноо өнөөг хүртэл дэлгээгүй билээ.

Б.Төгсөө

SHARE